Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас

ОЮУТНУУД МЭДЭЭЛЛИЙН ТӨВД ЗОЧЛОВ ... read more

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА ... read more

ЭМЭГТЭЙ ДИПЛОМАТУУД УУЛЗАВ ... read more

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЦОГТБААТАР НЬЮ-ЙОРКТ ... read more

МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД БАЙХ ТУХАЙ ХУУЛИЙН 10 ЖИЛИЙН ОЙГ ВЕНА ХОТНОО ТЭМДЭГЛЭВ ... read more
by camp26
МОНГОЛ УЛС ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖИШИГ УЛС БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 07:28

Хорт хавдраар өвчлөх явдал дэлхий дахинд  газар авч, 2009 оны байдлаар 12 сая хүн хорт хавдраар өвчилсөн мэдээ байна. 2030 он гэхэд энэ тоо бараг 2 дахин нэмэгдэж 27 сая хүрч магадгүй, түүнээс 17 сая нь нас барна гэсэн таамаглал байдаг. Олон улсын Атомын энергийн агентлаг нь цацраг туяаг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлж, зөв оношлон эмчлэх чиглэлээр гишүүн орнууддаа зөвлөгөө, тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. 2004 онд ОУАЭА Хавдрын эмчилгээнд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр буюу PACT хэмээх хөтөлбөрийг хөгжиж байгаа улс орнуудад зориулан хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД AВСТРИ, УНГАР УЛСАД АЙЛЧИЛНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 07, Ням гариг, 07:07

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 8-9-нд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо байрлах НҮБ-ын төв, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж, Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Байнаи Гордоны урилгаар мөн сарын 10-12-нд Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Дэлгэрэнгүй...
 
ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 09:06

Монгол Улсад тохиолдоод байгаа байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Япон Улсын Засгийн газар “өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд 200 мянган ам.долларын тусламж үзүүлэх тухай гэрээнд энэ оны 3 дугаар сарын 5-ны өдөр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр гарын үсэг зурав. Түүнчлэн японы тал “Төслийн бус буцалтгүй тусламж”-ийн хуримтлалын сангаас нийт 500 мянган ам.долларыг зудын бэрхшээлийг даван туулахад зориулан зарцуулахаар шийдвэрлээд байгаагаа энэ өдөр мэдэгдлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 10:30
Дэлгэрэнгүй...
 
ОЮУТНУУД МЭДЭЭЛЛИЙН ТӨВД ЗОЧЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 08:54

Соёл эрдэм дээд сургуулийн олон улсын сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнууд багш нарын хамт өнөөдөр ГХЯ-ны мэдээллийн төвд зочилж Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсаны сацуу ГХЯ-ны үйл ажиллагааны онцлог, Монгол Улсын гадаад үйл ажиллагааг хэвлэл, мэдээллээр хэрхэн мэдээлж, сурталчилж байгаа, сэтгүүлчдийн анхаарах зүйлсийн талаар ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтсээс болон Төрийн захиргаа, удирдлагын газраас зөвлөмж, таниулга хийж багш, оюутнуудын сонирхсон асуултад хариулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 09:08
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ-АМЕРИКИЙН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 04:57

Монгол Улс, АНУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх ээлжит уулзалт 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо амжилттай болж өнгөрөв.


Энэ удаагийн уулзалтад Монголын талыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Америкийн талыг АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Курт Кэмбэл нар тэргүүлэн оролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 05:09
Дэлгэрэнгүй...
 
ДЭД САЙД Б.БОЛОР УКРАИНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 00:00

2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Украин Улсын Элчин сайд Юрии Костенког Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 01, Даваа гариг, 03:42
Дэлгэрэнгүй...
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 04:46

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар 2 дугаар сарын 25-ны өдөр Вашингтон хотноо АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга К.Кэмбэлтэй уулзахдаа хоёр талын харилцааны асуудлууд түүний дотор Монгол-Америкийн иж бүрэн түншлэлийн цаашдын төлвийн талаар санал солилцож ярилцав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 09:05
Дэлгэрэнгүй...
 
“МОНГОЛ УЛСЫН ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” СЭДЭВТ СЕМИНАР БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 00:00

ГХЯ, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран 2010 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд “Монгол Улсын үйлдвэржилтийн бодлого” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг  Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 02:43
Дэлгэрэнгүй...
 
ДИПЛОМАТУУД МАЛЧДАД ХАНДИВ ӨРГӨВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 09:28

Гадаад харилцааны яам системийн хэмжээгээр малчдад туслах хөдөлгөөнийг өрнүүлж байна. ГХЯ-ны төв аппарат, ДБҮААГ, ГХОГ болон хилийн чанадад суугаа ДТГ-т ажиллагсад, Дипломат эмэгтэйчүүдийн клуб, гадаадад суугаа монгол иргэдээс нийт 20 гаруй сая төгрөгийн хандив өргөжээ. Мөн Хятад-Монголын найрамдлын нийгэмлэг 10000 юань, ОХУ-ын Камерево мужийн амбан захирагч А.Тулеев 500000 рублийн хандивыг манай ЭСЯ-даар дамжуулан ирүүлээд байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 10:10
 
ЕРӨНХИЙ КОНСУЛУУД ТОМИЛОГДОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 03:45


Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулуудыг томилов.





Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 06:45
Дэлгэрэнгүй...
 
ЭМЭГТЭЙ ДИПЛОМАТУУД УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 02:09

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гэргий Г.Отгонгэрэл гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын гэргий нарыг хүндэтгэн зохион байгуулсан ёслолын арга хэмжээ Дуурийн теарт өчигдөр болов. Энэ арга хэмжээг Гадаад харилцааны сайдын гэргий жил бүр уламжлал болгон зохион байгуулдгаараа онцлогтой юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 03:12
Дэлгэрэнгүй...
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 24, Лхагва гариг, 06:57

Нью-Йорк хотноо ажлын айлчлал хийж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр Хүмүүнлэгийн асуудал хариуцсан ЕНБД-ын орлогч Ж.Холмс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Захирагч Х.Кларк, НҮБ-ын ЭСАГ-ын орлогч дарга Д.Титов нартай уулзаж, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол Улсыг сонирхож судалдаг хүмүүст зориулан Монгол Улсын гадаад бодлогын талаар яриа хийв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 24, Лхагва гариг, 07:59
Дэлгэрэнгүй...
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЦОГТБААТАР НЬЮ-ЙОРКТ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 23, Мягмар гариг, 07:36

Нью-Йорк хотноо ажлын айлчлал хийж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй буюу далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн газрын /UN-OHRLLS/ Дээд төлөөлөгч Ч.Диарра болон далайд гарцгүй хөгжиж буй зарим улсын Байнгын төлөөлөгч нартай уулзав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 23, Мягмар гариг, 07:41
Дэлгэрэнгүй...
 
ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААН ЭХЛЭВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 23, Мягмар гариг, 07:35

Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан Комиссын IV хуралдаан энэ оны 2 дугаар сарын 23-нд Вена хотноо эхэллээ.

Дэлгэрэнгүй...
 
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ АХМАДУУДАА ХҮНДЭТГЭВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн PID   
2010 оны 2-р сарын 22, Даваа гариг, 05:49

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ УДИРДЛАГА ЦАГААН САРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХЭД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЦОГТБААТАРААС ДЭВШҮҮЛСЭН МЭНДЧИЛГЭЭ

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 22, Даваа гариг, 06:19
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 5-с 1

Гадаад харилцааны сайд


Намтар - Хэлсэн үг - Блог

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр25
mod_vvisit_counterӨчигдөр1439
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4951
mod_vvisit_counterЭнэ сард17096
mod_vvisit_counterНийт17096

We have: 7 guests, 6 bots online

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: info@consuls.net

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn