Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АКТАД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 9-р сарын 09, Пүрэв гариг, 15:58

Энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао айлчлах үеэр Хятадын тал Монгол Улсын Гадаад харилцааны яаманд 40 ширхэг зөөврийн компьютер, 20 ширхэг принтер болон 5 ширхэг сканер бэлэглэхээр тохиролцосны дагуу Хүлээлгэн өгөх актын баримт бичигт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хун Яо, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайхан нар гарын үсэг зурав.

 
МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЭЭЛЖИТ IV ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ГХЯ-НД БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 9-р сарын 08, Лхагва гариг, 16:08

Монгол-Германы Эдийн засгийн бодлогын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт 2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ГХЯ-нд болов.

Зөвлөлдөх уулзалтад ГХЯ, ЗТБХБЯ, ҮХШХ, СХЗГ зэрэг яамд, агентлагийн төлөөлөгчид, Германы талаас Холбооны Эдийн засаг, технологийн яамны төлөөлөгчид,оролцож, хоёр орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 9-р сарын 07, Мягмар гариг, 00:00

Монгол-Германы Эдийн засгийн бодлогын ээлжит 4 дүгээр зөвлөлдөх уулзалт 2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд ГХЯ-нд болно.

Дэлгэрэнгүй...
 
НООТ БИЧИГ, ТУСЛАМЖИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг, 12:42

Монгол Улс, Японы  Засгийн газар хооронд солилцох ноот бичиг, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах тусламжийн хэлэлцээрт тус тус гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яаманд болов.

Дэлгэрэнгүй...
 
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 17:01

Монгол Улсын Гадаад харилцааны  сайд Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Цогоо нар Монгол Улсаас гадаад орнууд, тухайлбал хөрш орнуудтай харилцах тулгуур асуудлуудын судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүйцэтгэж, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн бодлогыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.

Дэлгэрэнгүй...
 
Г.ЗАНДАНШАТАР БНЭУ-ЫН ҮАБЗ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 18:02

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар айлчилж байгаа БНЭУ-ын ҮАБЗ-ийн Мэдээллийн нэгдсэн хорооны дарга Х.Упадъяаг хүлээн авч уулзав. Х.Упадъяа бүс нутгийн аюулгүй байдал, өөрийн орны дотоод нөхцөл байдал, энэ талаар Энэтхэгийн Засгийн газраас баримтлаж буй бодлогын талаар товчхон мэдээлэв.

Дэлгэрэнгүй...
 
ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг, 15:17

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн товчооны Жендэрийн асуудал хариуцсан зөвлөх хатагтай Киран Бихатияг өнөөдөр хүлээн авч уулзан, жендерийн тэгш байдлын асуудлаар санал солилцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг, 15:28
Дэлгэрэнгүй...
 
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД АЙЛЧЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 30, Даваа гариг, 19:30

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Окада 2010 оны 8 дугаар сарын 29-30-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Дэлгэрэнгүй...
 
ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 16:00

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Гадаад харилцааны яамны төрийн тусгай албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд энэхүү мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журмыг Гадаад харилцааны яамны www.mfat.gov.mn цахим хуудсанд байрлуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд уг журам болон Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд байрлуулсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”, бусад холбогдох заавар, журамтай танилцсан байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 16:06
Дэлгэрэнгүй...
 
ЖАНБЭЙ ДАХЬ МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 27, Баасан гариг, 17:19

2010 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Элчин зөвлөх Ц.Батбаяр, Цэргийн атташе хурандаа Ш.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хөбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй сянь дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 27, Баасан гариг, 17:48
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГХЯ-ДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 16:49

Монгол, Солонгосын ГХЯ-дын консулын V зөвлөлдөх уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов. ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, БНСУ-ын Гадаад Хэрэг, Худалдааны Яамны Консулын газрын захирал Пэг Жү Хён нар албан ёсны хэлэлцээ хийв. Төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар хүлээн авч уулзав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 17:02
Дэлгэрэнгүй...
 
“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 15:03

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ МОНГОЛ УЛС ДАХЬ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 17:02
Дэлгэрэнгүй...
 
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА АЙЛЧИЛНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 24, Мягмар гариг, 13:56


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Окада 2010 оны 8 дугаар сарын 29 – 30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Ноён К.Окада Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхана.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 24, Мягмар гариг, 16:59
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 20, Баасан гариг, 18:17

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт өнөөдөр ГХЯ-нд боллоо. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, германы талаас Холбооны ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч С.Нүнн тэргүүлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 20, Баасан гариг, 18:23
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 18:06

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Холбооын Гадаад хэргийн яамд хоорондын IV зөвлөлдөх уулзалт 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14.30 цагт ГХЯ-нд болно. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, германы талаас Холбооны ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч С.Нүнн тэргүүлэн оролцох аж.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 20, Баасан гариг, 18:26
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 1

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр27
mod_vvisit_counterӨчигдөр2752
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт12331
mod_vvisit_counterЭнэ сард23273
mod_vvisit_counterНийт528192

We have: 5 guests, 18 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn