Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл ГХЯ, ХАНДИВЛАГЧИД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
ГХЯ, ХАНДИВЛАГЧИД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 07, Лхагва гариг, 18:59

“Монгол Улсын Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх  асуудлаар Гадаад харилцааны яам, хандивлагчид хоорондын зөвлөлдөх уулзалт болов. ГХЯ өмнө нь яамд, хувийн хэвшилтэй хамтарч зөвлөлдөх уулзалт тус тус зохион байгуулж, тэдгээрээс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн.


Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны "Зөвшилцөл" хурлын танхимд болж, манай улсад суугаа 11 орны элчин сайдын яам, 12 олон улсын байгууллага, хандивлагч нарын төлөөлөл  оролцов. Уулзалтын нээлтээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар үг хэлж ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар илтгэл тавив.

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан үндсэн зорилго нь  худалдаа, эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хандивлагч орнууд болон олон улсын байгууллагуудын дэмжлэг, туслалцааг хэрхэн татах, харилцан үр ашигтай зохион байгуулалтыг бүрдүүлэх талаар оролцогчидтой санал солилцож, хамтын ажиллагааны хэлбэрийг баяжуулахад оршив.

Монгол Улсын Засгийн газраас улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг түргэсгэх зорилгоор үндэсний болон салбарын хэмжээнд “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг 2009 оны сүүлчээр Засгийн газар баталсан билээ. Уг хөтөлбөрт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр болон олон талт хамтын ажиллагаанаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөгжлийн зээл, тусламжийг оновчтой ашиглах, эх орноо гадаад зах зээлд таниулах гэсэн зорилтууд багтаж байгаа юм.

Гадаад харилцааны яам эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төрийн холбогдох байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, хандивлагчид болон олон улсын байгууллагуудын оролцоог бүрэн хангаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зарчмыг баримталж байна.

 

 

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр2343
mod_vvisit_counterӨчигдөр3370
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7724
mod_vvisit_counterЭнэ сард20356
mod_vvisit_counterНийт525275

We have: 5 guests, 8 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn