Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл САЙД НАРЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД Г.ЗАНДАНШАТАР САЙД ОРОЛЦОВ

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
САЙД НАРЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД Г.ЗАНДАНШАТАР САЙД ОРОЛЦОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Олон нийттэй харилцах газар   
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг, 14:22

Польшийн Краков хотноо 7 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөл /АОХН/-ийн 10 жилийн ойд зориулсан сайд нарын түвшний уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцов.

 

Тус уулзалтад АОХН-ийн гишүүн 20-оод улс орны сайд нар оролцож дэлхий дахинаа ардчиллын өмнө тулгараад буй сорилт бэрхшээл, түүнийг гэтлэн давах арга замын талаар хэлэлцэж ярилцав. Уулзалтын үеэр болсон сайд нарын түвшний хуралдаан дээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар товч үг хэлэхдээ ардчиллыг бэхжүүлэх үйлсэд сайн засаглал чухал болохыг онцолж, ардчиллын төлөөх үйлсийг сэргээн эрчимжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

 


Сайд нарын түвшний хуралдаанд гол илтгэгчээр оролцсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон ардчиллын үйл явцад оруулах иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг ролийг онцлон ярив. АОХН-ийн хүрээнд иргэний нийгмийг чадавхжуулах хамгаалах чиглэлээрх ажлын хэсэгт Монгол Улс орж байгаа бөгөөд уг ажлын хэсгээс гаргасан зөвлөмжүүдийг Хилари Клинтон хэлсэн үгэндээ сайшааж байв.


Сайд Г.Занданшатар Канадын Гадаад хэргийн сайд Лорэнс Каннон, Литвийн Гадаад хэргийн сайд Аудронис Азубалис, АОХН-ын Байнгын нарийн бичгийн даргын газрын захирал Бронислав Миштал нартай уулзалт хийж, хоёр талын талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж санал солилцов.


Энэ удаагийн өндөр түвшний уулзалтын үеэр парламентын гишүүдийн чуулга уулзалт, залуу диломатчдын уулзалт болж, ардчиллын төлөөх бизнесийн хүрээнийхний чуулга уулзалт эхлүүлэхийг санаачлан зохион байгуулав. Парламентчдийн чуулга уулзалтаас гаргасан баримт бичигт Гадаад харилцааны сайд Занданшатар гарын үсэг зурав.

Товч лавлах: АОХН-ийг үүсгэн байгуулахыг Польшийн Гадаад хэргийн сайд Бронислав Геремек, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлейн Олбрайт нар санаачилсан. Польшийн нийслэл Варшав хотноо  2000 оны 6 дугаар сард хуралдсан Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хурлаар АОХН байгуулагдсан. Манай улс 2005 оны 9 дүгээр сараас эхлэн АОХН-ын Зөвлөлдөх бүлгийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах юм.

 

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр2343
mod_vvisit_counterӨчигдөр3370
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт7724
mod_vvisit_counterЭнэ сард20356
mod_vvisit_counterНийт525275

We have: 6 guests, 8 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn