Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл САУДЫН АРАБЫН ГАЗРЫН ТОС, ЭРДЭС БАЯЛАГИЙН САЙД АЛИ ИБРАХИМ АЛЬ-НАИМИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
САУДЫН АРАБЫН ГАЗРЫН ТОС, ЭРДЭС БАЯЛАГИЙН САЙД АЛИ ИБРАХИМ АЛЬ-НАИМИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 17:59

Монгол Улсын засгийн газрын урилгаар Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайд Али Ибрахим Аль-Наими тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 6 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Саудын Арабын Вант Улсын хооронд 2007 оны 2 дугаар сарын 12-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Саудын Арабын Засгийн газрын гишүүний хэмжээнд хийсэн анхны айлчлал болсноороо  ач холбогдолтой болов. Айлчлалын үеэр Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж,  хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах гэх зэрэг асуудлаар  санал бодлоо солилцов. Хоёр тал цаашид хоёр орны эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, эрдэс баялагийн салбарт хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, улс төр, бизнесийн албан айлчлалуудыг хөгжүүлэх, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.
Ноён А.И.Аль-Наими Саудын Арабын Цог жавхлант Ван Абдулла бин Абдулазиз Аль-Сауд болон Саудын Арабын Үе залгамжлах хунтайж Султан бин Абдулазиз Аль-Сауд нарын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлав.
Хүндэт зочныг хүлээн авагч Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайдтай албан ёсны яриа хэлцээ хийв. Төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нар тус тус хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд  холбогдох асуудлаар санал солилцов.

 

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр16
mod_vvisit_counterӨчигдөр2752
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт12320
mod_vvisit_counterЭнэ сард23262
mod_vvisit_counterНийт528181

We have: 4 guests, 14 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn