Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists       
Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл БНЭУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ ... read more

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД К.ОКАДА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ ... read more

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ 2010-2011” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ГХЯ-НД БОЛОВ ... read more

ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН САЙД Д.НИЙБЕЛ АЙЛЧИЛНА ... read more

БНХАУ-ЫН ХӨХ НУУР МУЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
БНЭУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2010 оны 6-р сарын 18, Баасан гариг, 16:13

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНЭУ-ын Элчин сайд Сатбир Сингхийг 6 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн жил БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал харилцаагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд гаргахаар шийдвэрлэсний дагуу Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг хэлхээ холбоо, хамтач ажиллагаа өргөжин тэлсээр буйд сэтгэл хангалуун байгаагаа Сайд Г.Занданшатар, Элчин сайд хоёр илэрхийлжээ.

Өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг уулзалтын явцад дурдаж дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн энэ жил Энэтхэгийн парламентын спикер Монголд айлчлахаар болсон нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог өргөтгөх боломжийг бүрэн ашиглах, үүний дотор Энэтхэгийн талыг Монголын эрдсийн баялгийг олборлох, боловсруулахад оролцуулахын чухлыг уулзалтын үеэр  хөндөж ярилцав. Энэтхэгийн төрийн өмчит зарим компани Монголын төмрийн аль нэг ордод хамтран ажиллахыг сонирхож байгааг Элчин сайд С.Сингх мэдээлээд Монголын тал энэ саналд мөн ач холбогдол өгч дэмжин ажиллана  гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Гадаад харилцааны сайд


Намтар - Блог - Цахим хуудас

Холбоос



Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр30
mod_vvisit_counterӨчигдөр2752
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт12334
mod_vvisit_counterЭнэ сард23276
mod_vvisit_counterНийт528195

We have: 4 guests, 16 bots online

Хайлт

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfat.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfat.gov.mn

Төрийн дипломат ёслолын газар
и-мэйл: protocol@mfat.gov.mn