|
|
|
ЭҮНХ-ИЙ ЗОХИЦУУЛАХ ТОВЧООНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 5-р сарын 15, Мягмар гариг, 10:09 |
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Зохицуулах товчооны Сайд нарын уулзалт энэ 2012 оны 5 дугаар сарын 7-10-нд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл Шейх хотноо болж өнгөрлөө. Уулзалтад тус хөдөлгөөний гишүүн 120 орны төлөөлөгчид оролцож, “Шарм Эл Шейхийн Төгсгөлийн баримт бичиг”, Африкийн үндэсний конгрессийн 50 жилийн ойн Тунхаглал, Палестиний улс төрийн хоригдлуудын тухай Тунхаглалыг баталж гаргав. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.ТЭНГЭР ЭКСПО-ГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 5-р сарын 14, Даваа гариг, 09:35 |
БНСУ-ын Ёсү хотноо энэ 5 дугаар сарын 11-12-нд “ЭКСПО 2012” дэлхийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. 5 дугаар сарын 11-нд болсон үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгч, Перугийн Ерөнхийлөгч, Данийн хунтайж зэрэг дээд хэмжээний төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 105 улс албан ёсоор оролцож байгаа бөгөөд “Далайн болон далайн эргийн амьдрал” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдаж байна. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭД УИХ-ЫН СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ АСУУДЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛОВ |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 5-р сарын 11, Баасан гариг, 17:23 |
|
Гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх тухай асуудлаар хэвлэлийн бага хурал 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагт ГХЯ-нд болов. Монгол Улсын ДТГ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах, ажлыг зохион байгуулах комиссын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл хийж сурвалжлагчдын асуултад хариулав. Хэвлэлийн хуралд комиссын нарийн бичгийн дарга, ГХЯ-ны ТЗУГ-ийн захирал Б.Баярсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 11, Баасан гариг, 17:43 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2012 ОНЫ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО |
|
|
|
|
Бичсэн Олон нийттэй харилцах газар
|
|
2012 оны 5-р сарын 10, Пүрэв гариг, 17:43 |
НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгааны 2012 оны тайлангийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Энэхүү тайлангийн нээлтийг 30 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд манай улсад нээх арга хэмжээг Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 74-с 1 |